Дэд сайд Б.Мөнхжин ШВЕДИЙН Гадаад хэргийн сайдтай уулзав

A- A A+
Дэд сайд Б.Мөнхжин ШВЕДИЙН Гадаад хэргийн сайдтай уулзав

​Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Гадаад хэргийн сайд нарын 28 дугаар уулзалтад оролцох үеэрээ ЕАБХАБ-ын 2021 оны Дарга улс-Шведийн Гадаад хэргийн сайд Анн Линдэ-тэй уулзав.

Дэд сайд Б.Мөнхжин ЕАБХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалтыг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг уламжлав.

Уулзалтын үеэр Дэд сайд Б.Мөнхжин Монгол-Шведийн харилцааг өргөжүүлэх үүднээс худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө хоёр тал идэвхтэй хамтран ажиллахын чухлыг онцолж, цар тахлын үед үүссэн нөхцөл байдал нь олон улсын худалдааг илүү шударга, илүү ил тод болгох шаардлагатайг харуулж байна гэв. Хоёр тал цаашид нийтлэг үнэт зүйлдээ тулгуурлан ардчилал, хүний эрхийг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдаж, зарим  тодорхой асуудлаар санал солилцов.

Шведийн Гадаад хэргийн сайд  Анн Линдэ Монгол-Шведийн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд цаашид хоёр талын худалдааг нэмэгдүүлэх төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр талууд “Ардчиллыг хамгаалах анд нөхөд”-ийн хүрээнд идэвхтэй хам

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам