Хүүхдийн мөнгөний хүсэлтийг бүх сараар өгөх боломжтой боллоо

A- A A+
Хүүхдийн мөнгөний хүсэлтийг бүх сараар өгөх боломжтой боллоо

“Хуримтлалтай хүүхэд” бодлого 2022 оны 01 сарын 01-нээс хэрэгжиж байгаатай холбогдуулан Засгийн газраас хүүхэд бүрд олгож буй 100 мянган төгрөг олгох журмыг шинэчилж байна.

 

Ингэхдээ эхний хагас жил 100 мянган төгрөгийг бүтнээр нь хүүхдийн нэрийн дансанд  хуримтлуулах, эсвэл одоо авч байгаа дансанд шилжүүлж бэлнээр авах боломжтой юм. Харин дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ.

 

Эцэг эх, асран хамгаалагчид хүсэлтээ цахимаар гаргах боломжтой. Мөн дүүргийнхээ халамжийн хэлтэст хандаж болно.

 

Цахимаар хүсэлт гаргахад өмнө нь сар сараар сонгодог байсан бол одоо бүх сарыг сонгох боломжтой болжээ. 

 

1. www.ehalamj.mn цахим хуудас

2. Ebarimt гар утасны аппликейшн

3. Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс

 

Одоогийн байдлаар 600 мянга орчим хүүхдийн хүсэлт бүртгэгджээ. Тэдний  100 орчим мянга нь халамжийн хэлтсүүдээр биечлэн болон утсаар холбогдсон бол 500 мянган хүүхдийн хүсэлт цахимаар холбогдсон байна.

.