"Алдарт эх" одонгийн материал авч байна

A- A A+

“Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одон авах ээжүүдийн материалыг энэ сарын 10-наас эхлэн хоёрдугаар сарын 25-ны өдөр хүртэл авч байна. Иймд одон авах болзол хангасан ээжүүд дараах материалыг бүрдүүлэн, харьяа хорооныхоо нийгмийн ажилтанд өгөх юм.

Үүнд:

  • Иргэний үнэмлэх
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Насанд хүрсэн хүүхдийн төрсний гэрчилгээ,
  • Хүүхэд үрчилж авсан бол (0-3 настай) гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар,
  • “Алдарт эх”одонгоор шагнуулахыг хүссэн өргөдөл,
  • Нэг нас хүртэл өсгөөд гэнэтийн аюулаар эндсэн бол төрсний болон нас баралтын лавлагааг бүрдүүлнэ.

Тухайн жилдээ эхийн одонгоо авч чадаагүй ээжүүдэд “Алдарт эх”-ийн I одонгийн 200 мянга, II зэргийн одонгийн 100 мянган төгрөгийг нөхөж олгодоггүй аж.