Ачаатай чингэлгийн мэдээллийг цахимаар харах боломжтой болжээ

A- A A+
Ачаатай чингэлгийн мэдээллийг цахимаар харах боломжтой болжээ

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр импортын ачаатай 51 чингэлэг 738.4 тонн ачааг хилээр нэвтрүүлжээ. Бүс нутгийн ложистикийн төвийн Гаалийн хяналтын бүсийн хяналтад хүлээн авсан байна. Үүнээс таван чингэлэг ачааг Гүний гаалийн хяналтад илгээжээ. 

Гаалийн байгууллага 08:00-24:00 цаг хүртэл ажиллаж, гаалийн бүрдүүлэлтийг 09:00-24:00 цагт хийж байгаа аж. 

Иргэд, үйлчлүүлэгчдийн хүсэлтээр авто замаар нэгдүгээр сарын 23-ны өдөр улсын хилээр нэвтэрсэн чингэлгүүдийн дугаарыг оруулав.

 

Ачаатай чингэлгийн мэдээллийг "УБТЗ-ХНН"-ын вэб сайт болон мөн "Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо"-ны цахим хуудаснаас авах боломжтой хэмээн Замын-Үүд дэх гаалийн газраас мэдээллээ.