ЗТХЯ: Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш ачаа, барааны үнэ буурсан

A- A A+
ЗТХЯ: Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш ачаа, барааны үнэ буурсан

Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш 2022 оны нэгдүгээр сарын 24-ний байдлаар нийт 592 тээврийн хэрэгслээр 767 чингэлэгт 12.825 тонн ачаа татаж авлаа.
 
Өнгөрсөн долоо хоногт м.куб ачааны үнэ 1800-2000 юань байсан бол энэ долоо хоногт 1600-1800 юань болж буурсан. Өнгөрсөн пүрэв гарагт Замын-Үүд дэх бүс нутгийн логистикийн төвд гаалийн бүрдүүлэлт хийхээр буулгасан чингэлэг ачааны хураамжийг цуцалсан. Ингэснээр ачаа, барааны үнэ буурах нөхцөл бүрдлээ.
 

Тээврийн үнэ тарифын хувьд улсын хилийн шугамаас бүс нутгийн логистикийн төв хүртэлх 14.8 км зайд хийгдэх тээвэрлэлтэд Засгийн газрын зүгээс тодорхой зохицуулалт хийж байгаа бол гаалийн хяналт, шалгалт хийгдсэн чингэлгийг Замын-Үүд сумаас автомашинаар дунджаар 3-3.5 сая төгрөгөөр тээвэрлэж байгаа. Харин төмөр замаар 40 футын нэг чингэлгийг 2.5 сая орчим төгрөгөөр тээвэрлэж байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.