Цагаан будааны үнэ 130, элсэн чихэр 90, ургамлын тос 47 хувиар тус тус өсжээ

A- A A+
Цагаан будааны үнэ 130, элсэн чихэр 90, ургамлын тос 47 хувиар тус тус өсжээ

МҮЭХ-ноос  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тарифын судалгааг сар бүр хийдэг ба 2021 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн үнийг 2022 оны мөн үетэй дараах байдлаар харьцуулжээ.

Улаанбаатарт худалдаалж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох:

цагаан будаа нэг кг нь 3000₮ байсан бол 6900₮ болж 130 хувиар

шар будаа нэг кг нь 2800₮ байсан бол 5000₮ болж 78,6 хувиар

үхрийн ястай мах 12000₮ байсан бол 14000₮ буюу 16,7 хувиар

үхрийн цул мах 14000₮ байсан бол 16000₮ буюу 14,3 хувиар

адууны мах 20 хувиар

сүү 2900₮ байсан бол 3700₮ болж 27,6 хувиар

ургамлын тос 5500₮ байсан бол 8100₮ болж 47,3 хувиар

элсэн чихэр  2800₮ байсан бол 5320₮ болж 90 хувиар

монгол төмс 1200₮ байсан бол 1440₮ болж 20 хувиар

лууван 50 хувиар

сонгино 75 хувиар

тахианы мах 22,4 хувиар

шатахуун АИ-92 1450₮ байсан бол 2390₮ болж 64,8 хувиар

дизель түлш 2190₮ байсан бол 3130₮ болж 42,9 хувиар

газ 970₮ байсан бол 1855₮ буюу 91,2 хувиар тус тус өсжээ.

Мөн нэг ам.доллар 2022 оны 3-р сард 2850₮ байсан бол 14 хоногийн дараа буюу өнөөдөр 3200₮ болсон гэв.