Хөвсгөлд 4.9, Дорноговьд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

A- A A+
Хөвсгөлд 4.9, Дорноговьд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн нутаг Ар гол хэмээх газарт 12-р сарын 6-ны 22:40 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс ОБЕГ-т 22:46 цагт цахим шуудангаар ирүүлжээ.

Тус сумын Засаг даргын орлогч болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Мөн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Жаргалант багийн нутаг Хөх дэл хэмээх газар 12-р сарын 7-ны 00:15 цагт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 00:18 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус сумын Засаг дарга болон иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн. Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дундговь аймгийн Сайнцагаан суманд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй хэмээн мэдэгджээ.