“Эрдэнэс тавантолгой” хк 47 удаагийн биржийн арилжаагаар 607.0 сая ам.долларын үнэлгээ бүхий 5,190.4 мянган тонн нүүрс борлууллаа

A- A A+
“Эрдэнэс тавантолгой” хк 47 удаагийн биржийн арилжаагаар 607.0 сая ам.долларын үнэлгээ бүхий 5,190.4 мянган тонн нүүрс борлууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 65 багц буюу 416 мянган тонн хатуу коксжих нүүрсийг арилжлаа. Арилжаанд 4 худалдан авагч оролцсон бөгөөд коксжих нүүрсийг тонн тутмыг 143.1 ам.доллароос дуудаж, 176.1 ам.долларт хэлцэл хийгдлээ.

 

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 47 удаагийн арилжаагаар 607.0 сая ам.долларын үнэлгээ бүхий 5,190.4 мянган тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаад байна.

 

Эх сурвалж: "ЭТТ" ХК