Үржингийн Байгалмаагийн хос номын нээлт боллоо

A- A A+
Үржингийн Байгалмаагийн  хос номын нээлт боллоо

Үржингийн БАЙГАЛМАА

АУ-ны доктор (Ph.D), хүний их эмч.

1988 онд Анагаах Ухааны Дээд Сургуулийг төгсөөд Хужирт рашаан сувилал, МУИС-ийн Оюутан сувилал, Ардын Эмнэлгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, их эмчээр тус тус ажиллаж байсан. Одоо МУАУ-ны хөгжлийг дэмжих "Хутай билиг" төвийнтэргүүнээр ажиллаж байна.

Дотоод, гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд 10 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл хэвлүүлсэн.Монголын Уламжлалт анагаах ухааныг сурталчлах зорилгоор “Монголын уламжлалт анагаах ухаан шинэ зуунд” сэдэвт Олон улсын онол практикийн их, бага хурлыг хэд хэдэн удаа амжилттай санаачлан зохион байгуулсан.

Уламжлалт анагаах ухааны үзэсгэлэнг гаргаж, уламжлалт анагаах ухааныг сурталчлах, дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсийн төлөө ажиллаж байна.

2016.08.22-ны Билэгт сайн өдөр Үржингийн Байгалмаагийн "Эрүүл энх уарт наслахын нууц", "Монгол эмчийн тэмдэглэл" номын нээлт боллоо.