14 БОДГАЛЬ ТАРВАГАНЫ АРЬСТАЙ ХӨЛДӨӨСӨН, БОЛОВСРУУЛААГҮЙ МАХЫГ УЛААНБААТАР ХОТ РУУ НЭВТРҮҮЛЭХИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО

14 БОДГАЛЬ ТАРВАГАНЫ АРЬСТАЙ ХӨЛДӨӨСӨН, БОЛОВСРУУЛААГҮЙ МАХЫГ УЛААНБААТАР ХОТ РУУ НЭВТРҮҮЛЭХИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын баталсан хуваарийн дагуу “Эмээлт”-ийн авто тээврийн шалган бүртгэх товчооны хяналт шалгалтаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагт иргэн Б нь Ховд аймгийн Жаргалант сумын захаас 14 бодгаль тарваганы арьстай хөлдөөсөн, боловсруулаагүй махыг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн хяналт шалгалтыг хийж байна.