“ГАН ҮЗЭГ 2019” сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын шалгаруулалт эхэллээ

A- A A+
“ГАН ҮЗЭГ 2019” сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын шалгаруулалт эхэллээ

 

ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх

ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, "Шилдэг бүтээл”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинаци тус бүрээр шилдгийг шалгаруулна.  

ШАГНАЛЫН САН: 100.000.000 /нэг зуун сая/  төгрөг

1. ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА: Шилдгээр шалгарсан байгууллага тус бүрт 5.000.000 /таван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

Шилдэг телевиз - 1

Шилдэг радио- 1

Шилдэг сонин - 1

Шилдэг мэдээллийн сайт - 1

Шилдэг сэтгүүл – 1

2. ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ: Шилдгээр шалгарсан сэтгүүлч тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

Телевизийн шилдэг сэтгүүлч – 1

Радиогийн шилдэг сэтгүүлч -1

Сонины шилдэг сэтгүүлч -1

Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч – 1

Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – 1

Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч -1

Шилдэг судлаач -1

3. ШИЛДЭГ БҮТЭЭЛ: Шалгарсан бүтээл тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

Телевизийн шилдэг бүтээл - 1

Радиогийн шилдэг бүтээл - 1

Сонины шилдэг бүтээл - 1

Мэдээллийн сайтын шилдэг  бүтээл - 1

Сэтгүүлийн шилдэг бүтээл – 1            

4. ОРОН НУТГИЙН ШИЛДГҮҮД: Шилдгээр шалгарсан орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага тус бүрт 3.000.000 /гурван сая/, шилдэг сэтгүүлчид 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

Орон нутгийн шилдэг сонин, сэтгүүл– 1

Орон нутгийн шилдэг радио - 1

Орон нутгийн шилдэг телевиз - 1

Орон нутгийн шилдэг сайт – 1    

Орон нутгийн сайтын шилдэг сэтгүүлч -1

Орон нутгийн сонин, сэтгүүлийн шилдэг сэтгүүлч -1

Орон нутгийн телевизийн шилдэг сэтгүүч- 1

Орон нутгийн радиогийн шилдэг сэтгүүлч-1 

5. ШИЛДЭГ РЕДАКТОР: Шилдгээр шалгарсан редактор тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана

Телевизийн шилдэг редактор – 1

Радиогийн шилдэг редактор -1

Сонины шилдэг редактор -1

Мэдээллийн сайтын шилдэг редактор – 1

Сэтгүүлийн шилдэг редактор – 1

Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер -1

                                                         ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Нэр дэвшиж буй сэтгүүлч, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.

- Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хавсарган ирүүлнэ.

- Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхний хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.

- Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн сэтгүүлч, ажилтан, бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, МСНЭ-ийн гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна.

- Нэг бүтээлийг нэг номинацид нэр дэвшүүлнэ.

- Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр шалгаруулна.

Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь

Салбарын мэргэжлийн холбоодын санал дүгнэлт 30 хувь

МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал 30 хувь

НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Сүхбаатар дүүрэг. 11-р хороо. 7-р хороолол. Ногоон нуурын 101. Pro ONE оффис төв. 402 тоот. Утас: 11-330948, 70000948, 99736725

И-Мэйл: mseonline@yahoo.com

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА:

2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 сарын 22-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна.

Шилдгүүдийг “Ган үзэг-2019” Сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадам дээр зарлаж, шагналыг гардуулна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН

АЖЛЫН АЛБА