“Цахим сэтгүүл зүйн хөгжил 10 жилд” форум болно

 “Цахим сэтгүүл зүйн хөгжил 10 жилд” форум болно


Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох  Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойтой золгож байна. “Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбоо маргааш буюу 2019 оны 10 сарын 26-ны өдөр Новотел зочид буудалд 10 цагаас “ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨГЖИЛ 10 ЖИЛД” III  форумыг зохион байгуулах юм байна. Форумд МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон сэтгүүлч бэлтгэж байгаа их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа сэтгүүлчид оролцох юм байна. Форумын үеэр “Худал мэдээллийг хэрхэн таних, яаж сэргийлэх вэ” асуулт, хариулт, хэлэлцүүлэг хийж, цахим орчинд мэргэжлийн ёс зүйн төлөвшүүлэх талаар сэтгүүлч нарт хандсан уриалга гаргах юм. Та бүхнийг “ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨГЖИЛ 10 ЖИЛД” III  форумд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Монголын Сайтын холбоо