28 УДААГИЙН ТОХИОЛДЛООР 113 ШИРХЭГ ТАРВАГАНЫ ТҮҮХИЙ МАХ /ТУЛАМ/ ТЭЭВЭРЛЭН ЯВСАН ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН БАЙНА

A- A A+
28 УДААГИЙН ТОХИОЛДЛООР 113 ШИРХЭГ ТАРВАГАНЫ ТҮҮХИЙ МАХ /ТУЛАМ/ ТЭЭВЭРЛЭН ЯВСАН ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН БАЙНА

НЗД-ын 2019.08.01-ний өдрийн А/772 дугаар захирамжийн хүрээнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор НМХГ-ын даргын 2019.08.16-ны өдрийн “Байгалийн голомтот тарваган тахал болон хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай” А/46 дугаар тушаалын дагуу авто тээврийн шалган нэтврүүлэх 8 товчоонд 51 улсын /ахлах/ байцаагч, 24 эргүүл хяналтын ажилтан 24 цагаар хяналт шалгалт хийж ажиллаж байна. 2019.08.15-10.30 хүртэлхи хугацаанд нийт 60770 тээврийн хэрэгсэл, 151925 иргэний ачаа тээшинд тарваганы мах, дагалдах түүхий эд бүтээгдэхүүний үзлэг хийж, 28 удаагийн тохиолдлоор тарваганы түүхий мах /тулам/ 113 ширхэгийг илрүүлэн, тухай бүрт Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэн шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй болно.

Зөрчил үйлдсэн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3, 4, 5 дахь заалтуудыг үндэслэн 5700.0 мян.төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж, 18836.0 мян.төгрөгийн нөхөн төлбөр тооцон, хяналт шалгалтын явцад нийт 5710 ширхэгсэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргүүлсэн.