Оюутнуудыг үзлэгт хамрагдахыг уриаллаа

A- A A+
Оюутнуудыг үзлэгт хамрагдахыг уриаллаа

Оюутны эрүүл мэндийг дэмжих “Эрүүл оюутан - Эерэг хандлага” сарын аяны хүрээнд оюутан залуусыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт бүрэн хамруулах, эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх “Архи, тамхи хорт зуршлаас сэргийлэх, анхны тусламж үзүүлж сурцгаая, БЗДХ/ХДХВ/ДОХ-аас сэргийлье, Гэр бүл төлөвлөлт, Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд” сэдвүүдээр сургалт, сурталчилгаа зохион байгуулж байгаа аж. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт оюутнуудын 79 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгийн үзлэгт хамрагджээ. Үзлэгтээ орж амжаагүй оюутан залуус та бүхнийг идэвхитэй хамрагдахыг уриаллаа.