ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ЭСТОНИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД АНДРЕС УНГАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

A- A A+
ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ЭСТОНИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД АНДРЕС УНГАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрес Унгаг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаа эдийн засаг, цахим засаглал, мэдээлэл, кибери аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа онцлов.

Мөн Монгол, Эстонийн ГХЯ-д хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах талаар санал солилцов.