Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

A- A A+
Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан энэ сарын 07-ны өдөр болж, Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух, зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх “Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/ 2020 онд “3,678.9” гэснийг “3,806.1” гэж, “Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь “9.0” гэснийг “9.4”” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь, төсөлд “2 дугаар зүйл. Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэсэн агуулгатай 2 дугаар зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь дэмжсэн юм. Ийнхүү төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.