Маргаашнаас эхлэн хүүхдийн 40 автобус хөдөлгөөнд оролцоно

A- A A+
Маргаашнаас эхлэн хүүхдийн 40 автобус хөдөлгөөнд оролцоно

Маргаашнаас эхлэн Нийслэлээс хүүхдийн 40  автобусыг  явуулж  эхлэхээр болжээ. Тодруулбал, ерөнхий боловсролын 27-н сургуулийн 3000 орчим хүүхдийг хоёр ээлжээр сургууль руу нь зөөх автобус үйлчилгээнд явуулах аж. Уг арга хэмжээг авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор ийнхүү  Нийслэлээс зохион байгуулж буй аж.

Нийт 40 автобус хүүхдүүдэд үйлчлэх ба 2-5 дугаар ангийн сурагчид хамрагдах юм. Энэ ажлын хүрээнд Нийтийн тээврийн газраас хүүхэд тээвэрлэх автобусны аюулгүй байдлыг шалгах ажлууд хийгдэж байна.