Ц.Гарамжав: Алдагдлаа ард түмнийхээ халааснаас нөхөх нь буруу

A- A A+
Ц.Гарамжав: Алдагдлаа ард түмнийхээ халааснаас нөхөх нь буруу
УИХ-ын чуулганаар улсын төсвийг ид хэлэлцэж байна. Харамсалтай нь ирэх онд татвар нэмэгдэх, НД-ын татвар нэмэгдэж байгаа нь иргэд, аж ахуйн нэгжийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Сайд дарга нар нь Капиталд банкинд өгөөд тавиад туучихсан Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг ийм замаар шийдэхээс өөр аргагүй хэмээн ичих ч үгүй тайлбарлаж байна. Нэг ёсондоо төр иргэдээ дээрэмдэж сууна. Үүнийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав чуулганы танхимд нүүрэн дээр нь шүүмжилсэн юм. Тэрээр,
-ОУВС-ын өргөтгөсөн  хөтөлбөрийн нэрийг барьж олон асуудлыг шийдэх гэж оролдож байна. Тухайлбал, НД-ын сангийн татварыг нэмнэ гэж тохирсон гэж байна. Гэтэл өнөөдөр манай улс хөдөлмөрлөх ажиллах хүчний хомсдолд орж байна. Орлогын хэтэрхий зөрүүтэй байдлаас болж хөдөлмөрийн насны залуучууд эх орондоо ажиллах сонирхолгүй болсон байна. Ажлын байраа нэмэгдүүлж чадахгүй байгаа нь аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт их байгаагийнх. Тэр дундаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын бодлого тогтолцоо чинь буруу яваад байна. Даатгалын олон хэлбэрүүд байдаг. Гэтэл төр өөртөө ийм хүнд ачаалал аваад төвлөрүүлээд, заримдаа шамшиглуулдаг, арилжааны банкуудад тавьж алддаг. Эргээд алдагдлаа ард түмнийхээ халааснаас нөхүүлэх буруу. Аль болохоор ажиллах хүчнийхээ орлогыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг дэлхийн дундаж руу дөхүүлэх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого үгүйлэгдэж байна. Аж ахуйн нэгжүүд татвар төлчихөөд ард эргэлтийн хөрөнгөгүй болж үлдэж байна. Ийм л гунигтай, хохиролтой татварын бодлого явуулаад байна гэдэг хатуу шүүмжлэлийг хэллээ.