ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өргөдлөө өгчээ

A- A A+
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өргөдлөө өгчээ

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Тэрбээр Монгол Улсад хүрэлцэн ирснийхээ маргааш нь буюу өнгөрсөн баасан гарагт /2019.11.15/ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.

Уг хүсэлтийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг ирэх баасан гарагийн /2019.11.22/ 11.00 цагт хийхээр товложээ. Учир нь, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 21-нд эх орондоо ирэх юм.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр нь БНСУ- руу зорчихдоо онгоцонд зүй бус үйлдэл гаргасан. Солонгосын шүүхээс түүнд 10 хоногийн хилийн хориг тавьж, 7 сая вонноор торгосон юм.