“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА” Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль тус бүр дээр зохион байгуулагдана

A- A A+
“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА” Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль тус бүр дээр зохион байгуулагдана

Монголын Залуучуудын Холбооноос Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор 17 дахь жилдээ зохион байгуулж буй “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ” -ын ажиллагаа Нийслэлийн Ерөнхий боловсролын бүх сургуулиуд дээр 2019 оны 11 сарын 20-29 хооронд,  11 сарын 26-ний өдөр 21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд тус тус зохион байгуулагдах гэж байна.  Уламжлал ёсоор 2019 оны 11 сарын 26-ны өдөр амжилт бүтээлээрээ манлайлсан 800 сурагч Төрийн ордны их танхимд Иргэний Андгай өргөж,  Иргэний Үнэмлэх, “Андын Гэрэгэ” гардан авах юм.

11 сарын 07-нд тус ёслолын ажлын үйл явцын талаар, мэргэжилтнүүд болон 99  сургуулийн Залуучуудын Зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн хуралдав. Хуралдаанаар  “Монгол Улсын Иргэний Андгай Өргөх Ёслол”-ын ажиллагааны удирдамж, жишиг хөтөлбөрийг батлав.

Тус хурлын үеэр Залуучуудын Зөвлөлд ороогүй ЕБС-н залуусын төлөөллийг нэгдэж ажиллахыг уриалж, Залуучуудын Зөвлөл байгуулах зөвлөмж  мэдээллийг өгч, Залуучуудын Зөвлөл байгуулснаараа улсдаа бүтээгч залуу бэлтгэхэд багийн зохион байгуулалтайгаар нэгдэж ажиллах, олон нийтийг хамарсан  81 хөгжлийн хөтөлбөрүүдэд оролцох, Төрийн болон төрийн бус бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх гэх мэт боломжууд нээгдэж болохыг хуралд оролцсон залуучуудын төлөөлөлд дуулгалаа.