Гоёлын гоо заслын газарт мэс ажилбар хийхийг хориглоно

A- A A+
Гоёлын гоо заслын газарт мэс ажилбар хийхийг хориглоно

UB-mart худалдааны төвийн тавдугаар давхар 516 тоотод байрлах “Queen eyebrow studio” гоо заслын газрын үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр МХЕГ-аас хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах тус газар нь Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5 дахь заалтаар хориглосон “Гоёлын гоо заслын газарт арьс, салстыг цоолж гэмтээх мэс ажилбар хийх” үйлчилгээ буюу хөмсөгний шивээс хийх үйлчилгээ үзүүлж байсан  аж. Иймд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн ес дэх заалтын дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, торгох шийтгэл оногдуулан, улсын байцаагчийн албан даалгавар өгч ажиллалаа.

Дашрамд дуулгахад гоёлын гоо заслын газруудад  чих, хэл, жавьж цоолох, хөмсөг шивэх зэрэг нь мэс ажилбарт  тооцогддог тул хориотой байдаг аж.