Шуурхай: Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо

Шуурхай: Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо

УИХ-ын чуулганаар байнгын хорооны саналыг хэлэлцээд, Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Б.Лхагвасүрэнг  тус банкны Ерөнхийлөгчөөр томилохыг гишүүдийн 76.2%-ийн саналаар дэмжлээ.  

УИХ-ын гишүүд шинээр томилогдож байгаа Монголбанкны ерөнхийлөгчид зээлийн хүүг бууруулж, банкны шинэчлэлийг үргэлжлүүлэн хийхийг сануулахаас гадна Саарал жагсаалтаас гарахад идэвхтэй ажиллах шаардлагатайг гэдгийг ч онцлон хэлэв.

Тэрбээр АНУ, Колумбын Их Сургууль, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр, Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн сургууль, Эдийн засагч, Бакалавр зэрэгтэй.

Ажлын туршлага:

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч

Хадгаламжийн Даатгалын Корпораци, Гүйцэтгэх захирал

Монголын Банкны Холбоо, Дэд Ерөнхийлөгч

Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал

Монголбанк, Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын захирал

Санхүүгийн Зохицуулах Хорооны гишүүн

Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголбанк

Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, Зөвлөх

Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал

Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч

Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан