“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

A- A A+
“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэв. Эхлээд “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Арабын нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын дээрх төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар үг хэлэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Баделхан төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томъёолол гараагүй учир тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргав.

Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ дагуу, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 10 гишүүний 7 нь уг саналыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.