УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “Түүхээ сөхвөл” номын нээлт боллоо

A- A A+
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “Түүхээ сөхвөл” номын нээлт боллоо

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “Түүхээ сөхвөл” номын нээлт өнөөдөр Булган аймагт боллоо.

Зохиогч номондоо өөрийн туулсан амьдрал, алдаа, оноо, улс төрийн он жилүүдийг эргэн дурсаж, залуус дүү нартаа сургамж болгох, өөрийн амьдралаар төлөөлүүлэн эх орныхоо түүхийн жимийг тэмдэглэн үлдээжээ. Тэрбээр энэхүү дурсамжаа өөрийн цахим хуудсандаа 2013 оноос эхлэн нийтэлсэн нь олон мянган дагагч, уншигчидтай болжээ. "Түүхээ сөхвөл" номын редактораар УИХ-ын гишүүн, “Болор цом”-ын эзэн Г.Мөнхцэцэг ажилласан байна. Г.Мөнхцэцэг “Ж.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёр тохой нийлүүлнэ гэдэг шиг, ширээ залгаж суудаг. Ширээнийхээ нөхрөөр номынхоо үг үсгийг харуулъя гэсэн юм болов уу гэж ойлгосон, тиймээс ч үзэг бариулж, үзэг дүрүүлэх учир шалтгаан минь боллоо. Редакторын хувьд 60 хувийн авьяас, 40 хувийн хөдөлмөрөөр бүтсэн ном гэж хэлэх байна. Өөрөө өөрийнхөө түүхийг өөрөө бичиж, өөрөө ном болгосон нь их онцлог юм болов уу” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. "Түүхээ сөхвөл" номын нээлтэнд хүсэн хүлээж байсан Булган аймгийн уншигч, дэмжигчид нь танхим дүүрэн оролцож, зохиогчийн гарын үсэгтэй номыг бэлгэнд гардав.    

Нийтэлсэн