Эрчим хүчний салбар 2020 оныг “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа

A- A A+
Эрчим хүчний салбар 2020 оныг “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа

Эрчим хүчний сайдын 2020.01.31-ны өдрийн 68 дугаар тушаалаар Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжил,  аюулгүй, найдвартай ажиллагаа, үр ашигтай байдлыг хангах чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх, ажиллагсдын нийгмийн баталгааг хангах зорилгоор 2020 оныг эрчим хүчний салбарын хэмжээнд “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих” жил болгон зарлалаа. Монгол Улсын эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг сайжруулах зорилгын хүрээнд 3 үндсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Үүнд: 

Зорилт1: Хүний нөөцийн төлөвлөлтийг хангах хүрээнд:

Эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг сайжруулах, тогтвортой хөгжил,  аюулгүй,  найдвартай ажиллагаа, үр ашигтай байдлыг хангах

Зорилт 2: Нийгмийн баталгааг хангах хүрээнд:

Байгууллагын ажиллагсдын  үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах боломжоор хангах,  урамшуулах, ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй ажлын байрны нөхцлийг  бүрдүүлэх

Зорилт 3: Сургалтаар хөгжүүлэх  хүрээнд:

Байгууллагын стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгцээг хангахад   цаг үеийн эрэлт шаардлагад нийцсэн мэдлэг чадварыг  эзэмшүүлэх, сургаж хөгжүүлэх, мэргэшүүлэх Дээрх үндсэн зорилтуудын хүрээнд нийт 33 томоохон ажил хийхээр төлөвлөсөн.

Тухайлбал: “Эрчим хүчний салбарын хүний нөөцийн бодлогын баримт бичиг”–ийг  боловсруулж батлуулж, хэрэгжүүлэх, Байгууллагын өөрчлөлт, хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийн төлөвлөлтийн арга зүйн удирдлагаар хангах,Эрчим хүчний салбарын аж ахуйн нэгж, компаниудын бүтэц, зохион байгуулалтын норматив, орон тооны хязгаарыг оновчтой тогтоох аргачлалыг боловсруулан батлуулж, мөрдүүлэх, Эрчим хүчний салбарын ИТА-ны түвшин тогтоох аттестатчилал хийж үр дүнд үндэслэн сургалтын хөтөлбөр боловсруулж, мөрдөж ажиллах зэрэг юм. Хүний нөөцийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын тайланг 2020 оны 12 дугаар сарын 20-ны дотор Сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулах юм гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.