Монгол Улсад суугаа зарим орны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

A- A A+
Монгол Улсад суугаа зарим орны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зарим орны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Тодруулбал, АНУ, Австралийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг өөрсдийнх нь хүсэлтээр 2020 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр хүлээн авч уулзаж, олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.