ФОТО: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангарагаа өргөлөө

A- A A+
ФОТО: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангарагаа өргөлөө

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны шинээр томилогдсон таван гишүүн Төрийн ордонд өнөөдөр тангарагаа өргөлөө. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хорооны гишүүн томилогдсоноосоо хойш 21 хоногийн дотор “Би Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө” гэж заажээ. Энэ дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос СЕХ-ны гишүүний тангараг өргөх ёслолыг зохион байгуулжээ. УИХ-ын чуулганы 2020 оны нэгдүгээр сарын 08-ны хуралдаанаар, СЕХ-ны гишүүнээр ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбатыг дахин томилж, ЕТГ-ын дэд дарга Г. Байгалмаа, УУХҮЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Э.Батболд, СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нарыг шинээр томилсон билээ.