Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга мэргэжилтнийхээ машинд нас барсан байдалтайгаар олджээ

A- A A+
Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга мэргэжилтнийхээ машинд нас барсан байдалтайгаар олджээ

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга Б өнгөрсөн шөнө мэргэжилтнийхээ машинд нас барсан байдалтайгаар олджээ

Ойрын эх сурвалжийн мэдээллээр өчигдөр тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга, талийгаач Б, тус газрын мэргэжилтэн /эмэгтэй/ Б нар өчигдөр 21.00 цагийн үед аймгийн Засаг дарга В.Ренчиндоржийн өрөөнд уулзахаар очсон  байна.

Улмаар архи ууцгааж, талийгаач Б орсон цагаас 2 цаг гаруйн дараа буюу 00.00 цагийн үед Засаг даргын өрөөнөөс гарсан гэнэ. Энэ үед талийгаач Б согтсон байдалтай байсан бөгөөд ГБХЗХГ-ын мэргэжилтэн эрэгтэй ирж, гэрт хүргэж өгөхөөр авч явжээ. Тухайн үед талийгаач Б машинд унтаад байхаар нь үлдээгээд 04.00 цагийн үед гарч харахад нас барсан байсан хэмээн ГБХЗХГ-ын мэргэжилтэн мэдүүлсэн байна.

 Энэ талаар  ЦЕГ-аас  албан ёсны мэдээлэл өгсөн юм. Тодруулбал  2020.02.19-ний 04:00 цагт Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд  эмэгтэй хүн машиндаа нас барсан байна гэх  дуудлага мэдээлэл  иржээ. Цагдаагийн байгууллага талийгаачийг  30 настай, эмэгтэй Б болохыг тогтоож шалгалтын ажиллагаа явуулж байна. Талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоохоор шүүх шинжилгээний  төвд  задлан шинжилгээнд  шилжүүлсэн гэсэн юм.