Хөнгөлөлттэй зээлийн үндсэн төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулж, зохицуулалт хийх тухай

A- A A+
Хөнгөлөлттэй зээлийн үндсэн төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулж, зохицуулалт хийх тухай

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай шууд гэрээ байгуулсан, хэвийн зээлдэгчдийн зээлийн гэрээний дагуу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны хооронд төлвөл зохих зээлийн үндсэн төлбөрийг түр хугацаагаар хойшлуулж, зээлдэгчийн хүсэлтээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, дээрх хугацаанд алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээг авч жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллах Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын А-84 тоот шийдвэр гарлаа. Дээрх хөнгөлөлтөнд аливаа хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, шүүхийн шийдвэрээр маргаан үүссэн, төрийн өндөр албан тушаалтнуудтай хамаарал бүхий этгээдүүдийн авсан зээлийн үндсэн төлбөр, алданги хамаарахгүй болно.