ФОТО МЭДЭЭ : АРДЧИЛСАН НАМЫН ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРОО МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛӨӨ ЦАХИМ ОРЧИНД ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

A- A A+
ФОТО МЭДЭЭ : АРДЧИЛСАН НАМЫН ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРОО МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛӨӨ ЦАХИМ ОРЧИНД ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

 

Монгол улсад шинэ коронавирус илэрсэнтэй холбогдуулан АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдааныг цахим орчинд явуулах шийдвэр гарсан. Энэ хүрээнд өнөөдөр ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ ЗӨВЛӨЛДӨХ ЦАХИМ ХУРАЛДААН болж, АН-ын 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрийн асуудлаар зөвлөлдөж байна. Өнгөрсөн хугацаанд АН-аас УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг тусгах үндэсний аяныг цахим орчинд явуулж, 21 аймаг 9 дүүргийн иргэдийн саналыг хүлээн авч ажилласан юм. Үүний дээр намын дэргэдэх байгууллагууд мөрийн хөтөлбөрт тусгах санал боловсруулж мөрийн хөтөлбөрийн ажлын хэсэгт хүлээлгэн өгөөд байгаа юм.