Франц иргэн эмчлэгч эмчдээ мессеж илгээн талархал илэрхийлжээ

A- A A+
Франц иргэн эмчлэгч эмчдээ мессеж илгээн талархал илэрхийлжээ

“СOVID-19” халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.03.23/ ээлжит мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү Франц иргэний биеийн байдал сайжирч байгаа талаар мэдээллэв.

Франц иргэн эмчилж буй эмчдээ талархлын үгтэй мессеж илгээсэн байна.  

Тэрээр энэ тухай хэлэхдээ, “Франц иргэний уушгийг CTI аппратаар нарийн шинжлэхэд үзүүлэлт сайжирч, эргэн сэргэж байна. Биеийн байдал сайжирсан. Манай эмч Франц иргэнд өөрийнх нь биеийн байдалд сайжирсаныг хэлэхэд маш их баярласан. Би инээж байна, та ч гэсэн инээгээрэй гэх утгатай сайхан мессеж илгээсэн байна. Бид энэ хүнээ дор хаяж арав хоног хэвтүүлэн эмчилнэ” хэмээсэн юм.