Цахим банкны үйлчилгээнд уриалж, бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг буурууллаа

A- A A+
Цахим банкны үйлчилгээнд уриалж, бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг буурууллаа

 

Олон улсыг хамарсан COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк санаачлан 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20% бууруулахаар боллоо. Тус арга хэмжээг Ариг банк, Богд банк, Голомт банк, Капитрон банк, Кредит банк, Төрийн банк, Тээвэр хөгжлийн банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Чингис хаан банк тус тус хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн эрүүл мэндээ хамгаалж, банкны салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэхээс татгалзан, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банкны үйлчилгээ ашиглан хийхийг уриалж байна.