Эрүүл мэндийн яамнаас гэрийн нөхцөлд белизна ашиглан гадаргууг хэрхэн ариутгах талаар дараах мэдээллийг орчуулан бэлтгэжээ.
Белизна гэртээ хэрэглэхээс өмнө зааавал цонхоо онгойлгож, бээлий өмсөх шаардлагатайг анхааруулсан байна. Хэмжээний хувьд 1литр усанд 25мл белизна хийж тавилга, эд хогшлын гадаргуу, шал зэргийг цэвэрлэж болно. Ингэхдээ тухайн белизнагийн найрлага, зааврыг мөн харгалзан үзэх хэрэгтэйг анхааруулжээ.
Белизнагаар цэвэрлэсний дараа гадаргууг цэвэр усаар дахин арчих шаардлагатай юм байна.