ӨМНӨГОВЬ АЙМАГ ХӨГЖЛИЙН ИНДЕКСЭЭР ТЭРГҮҮЛЖ БАЙНА

A- A A+
ӨМНӨГОВЬ АЙМАГ ХӨГЖЛИЙН ИНДЕКСЭЭР ТЭРГҮҮЛЖ БАЙНА

 Үндэсний хөгжлийн газраас жил бүр гаргадаг аймгийн хөгжлийн индексийн түвшин, өрсөлдөх чадвараараа сүүлийн 3 жил дараалан бусад аймгаа тэргүүлж байна.

Хөгжлийн индексийг 9 бүлгийн 65 үзүүлэлтээр дүгнэдэг. Манай аймгийн хувьд 0,69 буюу хамгийн өндөр оноо авсан нь үйлдвэрлэлийн хөгжил, дэд бүтэц харьцангуй сайтай, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, хүртээмж, ажилгүйдэл ядуурлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлууд сайн байгааг харуулж байгаа юм.