2020 оныг “Өрх гэр бүлийн хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан “Өрх бүр хашаандаа 5-аас доошгүй мод, тарьж ургуулъя” уриан дор ХАЙЛААСНЫ БАЯР арга хэмжээг хийнэ

A- A A+
2020 оныг “Өрх гэр бүлийн хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан “Өрх бүр хашаандаа 5-аас доошгүй мод, тарьж ургуулъя” уриан дор ХАЙЛААСНЫ БАЯР арга хэмжээг хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5,10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн Бямба, Ням гаригийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 88 дугаар тогтоолоор “Хайлаасны баяр”-ыг аймагтаа бүх нийтээр мод тарих өдөр болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

     2020 оныг “Өрх гэр бүлийн хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан “Өрх бүр хашаандаа 5-аас доошгүй мод, тарьж ургуулъя” уриан дор ХАЙЛААСНЫ БАЯР арга хэмжээг хийнэ.

"ХАЙЛААСНЫ БАЯР"-ыг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулах тул сумд, төрийн байгууллага, иргэд, ААН-үүд коронавирусын халдвартай холбоотой бэлтгэлээ ханган хариуцлагатай оролцохыг урьж байна.

     Мэдээллийн дэлгэрэнгүйг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар 80264427, Сум дундын ойн анги 88000155, сумдын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэнээс лавлана уу.