ЭМЯ: Шөнийн ээлжийн эмч, ажилтнуудын 8 цагийн нэмэгдлийг 5-р сарын 1-нээс олгож эхэлнэ 20 Tweet

A- A A+
ЭМЯ: Шөнийн ээлжийн эмч, ажилтнуудын 8 цагийн нэмэгдлийг 5-р сарын 1-нээс олгож эхэлнэ   20   Tweet

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн зарим мэргэжилтнүүдийн цалинг 10-30 хувь нэмэх шийдвэр гаргалаа. Мөн Эрүүл мэндийн сайдын 23-р албан даалгавар гарлаа. Албан даалгаварт 5-р сарын 1-нээс шөнийн ээлжинд гарч буй эмч, ажилтнуудын 22.00 цагаас 06.00 цаг буюу найман цагийн шөнийн нэмэгдлийг олгож эхлэх шийдвэр гарлаа. Энэ шийдвэртэй холбоотой төсвийн нэмэгдэл болох 3.5 тэрбум төгрөгийг Сайдын багцаас гаргахаар боллоо. Мөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын урамшууллыг 30-60 хувь нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Энэ нэмэгдлийг мөн сайдын багцаас гаргаж, 2020 оноос эхлэн бүрэн олгохоор шийдвэрлэлээ. Үндсэн цалин, шөнийн нэмэгдэл, хоол унааны мөнгө, илүү цаг, ажилласан жил, зэрэг цолын нэмэгдлийг бүрэн олгохоор болж байна. Эмчийн дундаж цалин 904.6 мянган төгрөг байсан бол одоо бол 1 сая 306.6 мянган төгрөг болсон.  Сувилагчийн дундаж цалин 738.6 мянган төгрөг байсан бол одоо 1 сая 103.9 мянган төгрөг болсон. Коронавирусийн халдвараас сэргийлэх, тэмцэх чиглэлээр эрүүл мэндийн салбарын бүгд ажиллаж байгаа. Харин тусгаарлагдан ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн илүү цагийн нэмэгдлийг Засгийн газрын нөөц сангийн 1.5 тэрбум төгрөгөөр бүрэн олгож байна

гэлээ.