“Ковид-19"-ын цар тахлын үеийн хариу арга хэмжээ ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилт 3 өдөр болж өндөрлөлөө

A- A A+
“Ковид-19

Улсын хэмжээнд халдварт цартахлаас урьдчилан сэргийлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох чиглэлээр хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулийг 3 шат, 3 үетэйгээр зохион байгуулсан юм.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дадлага сургуулилт 21 аймаг, нийслэл, сум, дүүрэг, гамшгаас хамгаалах улсын албад, яам, агентлаг, төрийн цэргийн байгууллага, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, Нэгдсэн үндэстний байгууллага, хүмүүнлэгийн багууллага, хуулийн этгээд зэрэг 60 гаруй салбар нэгжийн 20 гаруй мянган ажилтан, албан хаагч цахимаар оролцлоо.
Дадлага сургуулилтаар Эрүүл мэндийн салбарын ажилтнууд, төрийн байгууллагын ажилтнуудын Коронавируст COVID-19 өвчлөлийн голомтод ажиллаж байгаа болон сэжигтэй тохиолдолд ажиллаж байгаа хүмүүсийнхээ ауюлгүй байдлыг хамгаалах чиглэлд онцгойлон анхаарах болон Монгол улсад цар тахал дэгдсэн үеийн салбар дундын хамтын ажиллагаа, хариу арга хэмжээний тактик, төлөвлөлт, нөөц бүрдүүлэлт, эрсдэл болон чадамжаа үнэлэх зэрэг олон асуудлыг тодорхой шийдвэрлэснээрээ ач холбогдолтой байлаа.
Эрүүл мэндийн яамны улсын штаб 3 өдрийн дадлага сургуулилтын явцад дүгнэлт хийж эмч, эмнэлгийн ажилтнуудаа халдвараас сэргийлэх мананцар үүсгэгч аппаратаар, эхний ээлжинд ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийг хангах асуудлыг шийдвэрлэж өнөөдөр гардуулж өглөө. Ингэснээр голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд хамгаалах хувцсаа тайлахын өмнө ариутгаж, халдвар авах эрсдэл буурна.