Жижиг дунд бизнес эрхлэгчдэд урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төслийг хүлээн авч байна

A- A A+
Жижиг дунд бизнес эрхлэгчдэд урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төслийг хүлээн авч байна

Жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчдэд урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг ХХААХҮЯ, ЖДҮХСангаас орон даяар зохион байгуулж байна. Энэ удаад ЖДҮХСангаас зээлийн эргэн төлөлтөөс татан төвлөрүүлсэн 50,4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох юм. 

 Тус сангаас 2020 онд олгох зээлийг “Covid-19” халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдал, стратегийн хүнсний хэрэгцээг хангах, эрүүл мэндийг хамгаалах, халдваргүйтгэл ариутгалын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих юм. Зээлд хамрагдах хүсэлт бүхий аж ахуй нэгжүүд орон нутагт бол цаасаар нийслэл хотод цахимаар ирүүлж байна. Төсөл хүлээн авах хугацаа 5-р сарын 19-ны өдрийн 17:30 цагаар дуусах юм. Шинэчлэн баталсан журмын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг шинэ хуулийн дагуу ангилж, ангилал тус бүрт зээлийн багцыг хуваарилан олгох юм. Орон нутгаас шалгарсан бичил ангилалд хамаарах аж ахуйн нэгжүүдийн зээлийг банкаар дамжуулахгүй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд санхүүжүүлэхээр, олгох зээлийн хэмжээг төсөл ирүүлэгчийн борлуулалтын орлоготой уялдуулснаараа энэ удаагийн зээл олголт онцлогтой юм байна.