Алтанбулаг боомтоор 594 оюутныг татан авна

A- A A+
Алтанбулаг боомтоор 594 оюутныг татан авна

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

УОК-ын орлогч дарга н.Мандахгэрэл "Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд нийт гадаадаас ирсэн 1248 иргэн тусгаарлагдаад байна. Үүнээс 790 хүн Улаанбаатарт, үлдсэн 458 нь орон нутагт тусгаарлагдаж байна. Өнөөдөр өглөө 06:30 цагт Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ОХУ-д сурж байсан 170 иргэн ирсэн. Тэдний 93 хувь нь оюутан. 89 хувь нь эмэгтэй, 11 хувь нь эрэгтэй гэсэн мэдээлэл байна" гэлээ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л..Мөнхтүшиг татан авах ажиллагаатай холбоотойгоор мэдээлэл өглөө. Тэрээр “УОК гадаадад байгаа иргэдэээ шат дараатай татан авах ажлыг зохион байгуулж байна. ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагаа эхлэсэн. Өнөөдөр өглөө 170 иргэн ирсэн. Тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд алтанбулаг боомтоор ОХУ-аас 594 оюутныг татан авах ажиллагааг зохион байгуулна. Алтанбулаг боомтоор нэвтрүүлсний дараа тусгаарлана. Монголын хилээр давсан иргэдийн тоо 62 мянгыг давсан. Харин 8498 иргэнийг зохион байгуулалттайгаар татан авсан. Зүүн Өмнөд Азийн чиглэлд хэрхэн иргэдээ авах талаар судалж байгаа ” гэлээ.

Төлөвлөгдөж буй нислэгүүд

Сөүл-Улаанбаатар
Хүсэлт гаргасан- 1820

Токио-Улаанбаатар
Хүсэлт гаргасан- 1276

Зүүн Өмнөд Ази
Хүсэлт гаргасан- 417

Мөн гадаадад байгаа иргэдээ татан авах ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ гэдгийг онцолллоо.