ДАЛАНЗАДГАД ХОТЫН 55 ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЭЕ

A- A A+
ДАЛАНЗАДГАД ХОТЫН 55 ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЭЕ

Одоогоос 55-н жилийн өмнө буюу 1965 оны 06 сарын 04-ний өдөр тухайн үеийн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 124 дүгээр Зарлигаар Даланзадгад сумыг "ДАЛАНЗАДГАД ХОТ" болгон өөрчлөх шийдвэр гарч байсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна.
Өнөөдрийн та бидний амьдарч буй "БИДНИЙ ДАЛАНЗАДГАД ХОТ"-ыг бүтээн байгуулж бидэнд үлдээсэн азай буурлууд, өнөө цагт хөгжүүлж байгаа дунд үеийнхэн, ирээдүйд өртөөлөн авах хүүхэд багачууд та бүхэндээ түүхэн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.