Энэтхэг рүү үйлдэх тусгай нислэгээр Лаост гацсан 13 иргэнийг авчирна

A- A A+
Энэтхэг рүү үйлдэх тусгай нислэгээр Лаост гацсан 13 иргэнийг авчирна

Улсын Онцгой Комисс Энэтхэг улс руу тусгай захиалгат нислэг үйлдэх шийдвэр гаргасны дагуу үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани уг нислэгийг энэ сарын 12-нд Boeing 767-300 хөлгөөр хийхээр болжээ.

Тус нислэг замдаа Лаос улсын нийслэл Вьентьянд саатан 13 иргэнийг, мөн Энэтхэгийн Гоа-аас 235-240 иргэнийг авчрах юм байна. Гоа-д мөн өдрийн 15.25 цагт бууж 17.25 цагт хөөрөх, Улаанбаатарт 13-ны 07.10 цагт очихоор төлөвлөж байгаа аж.

Тусгай захиалгат нислэгээр Карнатака мужид хийдэд суралцдаг, эх орондоо буцах хүсэлт илэрхийлсэн лам нар, бусад хүмүүсийг авчирна.

Эх сурвалж: Энэтхэг дэхь Монгол Улсын Элчин сайдын яам