Орон сууцны сан бүрдүүлэлтэд хамрагдах хүсэлттэй иргэн, аж ахуйн нэгжийг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

A- A A+
Орон сууцны сан бүрдүүлэлтэд хамрагдах хүсэлттэй иргэн, аж ахуйн нэгжийг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

​Сонгон шалгаруулалтын нэр: Худалдан авах нөхцөлтэй “Орон сууц нийлүүлэх” Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Ашиглалтад орсон шинэ орон сууц санал болгох;

Тухайн орон сууцыг иргэнтэй гэрээ байгуулах өдрөөс өмнө улсын комисс хүлээн авсан байх;

Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөрийн үүрэг хүлээгээгүй байх;

Батлагдсан зургийн дагуу баригдсан байх

Барилга, орон сууц нь чанар, стандартын шаардлага хангасан материалаар баригдсан байх.

Зах зээл дээр борлуулж буй нэрлэсэн үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэх боломжтой байх;

Барилга, орон сууц нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоолыг шийдвэрлэсэн байх;

Дээрх шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлттэй иргэн, аж ахуйн нэгж нь 2020 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн дотор эхний ээлжинд дараах материалыг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д бичгээр ирүүлнэ. Үүнд:

Төсөлд хамрагдах албан хүсэлт

Санал болгож буй барилга, орон сууцны танилцуулга, мэдээ мэдээлэл

/Байршил, гадаад орчны зураг, санал болгож буй орон сууцны дотоод зохион байгуулалтын зураг, талбай, үнэ, санал болгох нөхцөл/

 

Хаяг: Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Экспресс цамхаг

2 давхар, 206 тоот Утас: 7000-6953

 

“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ХК