Ган замчид ажиллах эрхээ авлаа

A- A A+
Ган замчид ажиллах эрхээ авлаа

Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн төвийн ган замчид Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хөдлөх бүрэлдэхүүнийг авч ашигладаг, тэдний зам дээр ажилладаг учир жилд нэг удаа мэргэжлийн шалгалт өгч төмөр зам дээр ажиллах эрхийн зөвшөөрөл авдаг. Энэхүү шалгалт өнгөрсөн мягмар гарагт болж, төмөр замын мэргэжлийн диспетчер, галт тэрэгний машинист, туслах машинист, найруулагч, ачаа вагон хүлээлцэгч зэрэг 60 гаруй ажилтан галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын дүрэм, сэлгээний ажлын журам, дохиоллын заавар зэрэг сэдвээр мэдлэг чадвараа шалгуулж, 100 хувийн амжилт үзүүллээ. Уг шалгалтыг Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал, ачаа тээвэр, вагон хариуцсан Улсын байцаагч нар ирж авснаар манай ган замчид бүтэн жилийн турш “Эрдэнэт” өртөө рүү орж ажиллах, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн авч ашиглах эрхээ сунгалаа.

Дашрамд мэдээлэхэд сэлгээний илчит тэрэгний үйлчилгээний үнэлгээ нэмэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд энэ үйлчилгээний үнэлгээнд тодотгол хийгдээгүй бөгөөд Эдийн засгийн хэлтэс шинэ тариф баталжээ. Эрдэнэт үйлдвэрт бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр тендерт шалгарсан компани тухайн бараагаа Тээвэр ложистикийн төвийн агуулахын хаалганд хүргэж өгөх нөхцөлтэй гэрээ байгуулдаг. “Эрдэнэт” өртөөнөөс “Комбинат” өртөөнд авчрах сэлгээний ажлын үнэлгээ 40 мянган төгрөг байсан бол 12 дахин нэмэгдэж 400 гаруй мянган төгрөг болсон байна.

М.Од

Фото: Б.Баттөгс