Цагаан ноолуурын үнэ кг нь 60 мянган төгрөг байна

A- A A+
Цагаан ноолуурын үнэ кг нь 60 мянган төгрөг байна

Малын аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 5 дугаар сард цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ Баянхонгор аймагт хамгийн их буюу 60.0 мянган төгрөг, Сэлэнгэ, Говьсүмбэр аймагт хамгийн бага буюу 40.0 мянган төгрөг байна.

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2020 оны 5 дугаар сард ат 1.1 сая төгрөг, хязаалан гуна 1.0 сая төгрөг, соёолон үрээ 878.6 мянган төгрөг, эр хонь 176.5 мянган төгрөг, эр ямаа 121.9 мянган төгрөг байна. Эр хонь Говьсүмбэр аймагт хамгийн их бүюу 233.3 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 132.1 мянган төгрөг байна.

Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2020 оны 5 дугаар сард үхрийн 2 метрээс дээш урттай шир 5.4 мянган төгрөг, ямааны цагаан ноолуур кг-ын үнэ 49.0 мянган төгрөг байна.

Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2020 оны 5 дүгээр сард 25 кг хивэгний үнэ Говьсүмбэр аймагт хамгийн их буюу 20.0 мянган төгрөг, Увс, Орхон, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 12.0 мянган төгрөг байгаа талаар ҮСХ-ноос мэдээлэв.