Лүн, Эрдэнэсант сумын ойролцоох замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, зарим хэсэгт зам хаагджээ

A- A A+
Лүн, Эрдэнэсант сумын ойролцоох замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, зарим хэсэгт зам хаагджээ

2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 15:50 цагийн байдлаар Төв аймгийн нутаг дэвсгэр Баянхангай, Атар 13 гэх газар аадар бороо их орсоны улмаас их хэмжээний ус бууж, Лүн, Эрдэнэсант сумын ойролцоох замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, зарим хэсэгт зам хаагдаж зорчих хэсэг усанд автсан байдалтай байна. 

Цаг уур, орчны шинжигээний газраас ирүүлж байгаа мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох төлөвтэй байгаа тул үер усны аюулаас болгоомжилж, амь нас, эрүүл мэндээ болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөндөө оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.