185 км авто зам, 688 метр урт гүүр ашиглалтад оруулжээ

A- A A+
185 км авто зам, 688 метр урт гүүр ашиглалтад оруулжээ

Авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл тусламж, төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 2020 онд нийт 123 чиглэлийн 1902 км авто зам болон 27 байршилд 1376 метр урт төмөр бетон гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэж байна.

Үүнээс энэ онд 703 км авто зам, 1000 метр урт төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар 185 км авто зам, 688 метр урт төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулсан байна.