Цахилгааны илүү бичилтийг дараа сард шилжүүлнэ

A- A A+
Цахилгааны илүү бичилтийг дараа сард шилжүүлнэ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үеэс хойш айл, өрхүүдийн цахилгааны төлбөр хэт өндөр дүнтэй гарч байгаа талаар ШӨХТГ-т гомдол ирэх болжээ. Тиймээс тус газрынхан "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-д ажиллаж, тайлбар авчээ. Илүү бичилт нь хөл хорио тогтоосонтойгоор холбоотойгоор цахилгааны бичилт хийх ажилтнууд айл, өрхүүдээр очих боломжгүй болсны дээр тодорхой хэмжээгээр сүүлийн саруудын дундаж үнийн дүнгээр бичилт хийсэн тухай мэдэгджээ.

 

Тиймээс илүү бодогдсон цахилгааны төлбөрийг ирэх сар руу шилжүүлэх боломжтой талаар "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иас мэдэгдсэн байна. 

Албан тайлбарт цар тахлын бэлэн байдал зарласан учраас иргэдийн тоолуурын заалт тэмдэглэдэг ажилчид халдвар авах өндөр эрсдэлд орж байгаа учраас цахилгааны төлбөрийг сүүлийн гурван сарын хэрэглээний дунджаар тооцож байгаа аж.

Хэрэглэгчдийн цахилгааны төлбөр тоолуурын заалтаас илүү гарсан тохиолдолд хэвийн байдалд шилжсэний дараа зөрүүг дараагийн сарынх нь төлбөрт шилжүүлж, зөрүүг тооцох юм байна.