Эртний Хархорум хоттой виртуалаар танилцах боломжтой боллоо

A- A A+
Эртний Хархорум хоттой виртуалаар танилцах боломжтой боллоо

  Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглан МУИС-ийн багш, оюутнууд 800 жилийн тэртээх Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотыг виртуал орчинд бүтээсэн нь өчигдрөөс /2020.12.30/ олны хүртээл болж эхэллээ. Энэхүү төслийг МУИС-ийн доктор, профессор А.Энхбаяр санаачлан оюутнуудынхаа хамтаар жил гаруйн хугацаанд ажилласнаар виртуал бүтсэн байна.

   Чингис хаан Гурван бэлчирт байсан Монголын нийслэлийг Орхон голын хөвөөнд шилжүүлэх зарлиг гаргаж, түүний хүү Өгөөдэй хаан дэлхийн өнцөг булан бүрээс уран дархчуулыг залж авчирснаар эртний Хархорум хотыг байгуулсан түүхтэй.