Ц.Ганзориг: Урлагийн тоглолтын 90 гаруй хувийг хойшлуулсан

A- A A+
Ц.Ганзориг: Урлагийн тоглолтын 90 гаруй хувийг хойшлуулсан

УОК-ын хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан "Үзвэр үйлчилгээний байгууллагууд түр журмын хүрээнд халдвар хамгааллын дэглэм сахин ажиллаж байна. Дэглэм сахихгүй байгаа байгууллагуудад холбогдох хууль журмын хүрээнд хариуцлага тооцож ажиллах шаардлагатай гэж үзлээ" гэв. 

Мөн УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

Сэтгүүлчийн "Урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээ, караокений үйл ажиллагааг хязгаарлах уу?" гэх асуултад "Гуравдугаар сарын 4-нөөс дөрөвдүгээр сар гартал нийт 17 тоглолт төлөвлөсөн байна. 90 гаруй хувь буюу 14-15 тоглолтыг хойшлуулж цуцалсан. Урлаг, уран сайхныхан нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нөхцөл байдлыг мэдэрч, тоглолтоо хойшлуулсан.

Халдвар хамгааллын дэглэмээ бариад, 50 хүртэл хувийн дүүргэлттэйгээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээний газрууд бий. Цаг үеийн нөхцөл байдлыг гадарлаад дийлэнх нь тоглолтоо цуцалсан." гэлээ.