Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

A- A A+
Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар өчигдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдрийн 11:16 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. 

Сумын төвөөс баруун зүгт 31 км-т орших энэ газарт газар хөдөлсөн тухай мэдээллийг 11:36 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлжээ.